Сэргээн засах эмчилгээг хүн бүрт хүртээмжтэй болгоно
Мэс засал, цус харвалт, гэмтлийн дараа эмнэлгээс гарсан олон хүн байнгын, мэргэжлийн сэргээн засах эмчилгээ авч чаддаггүй. Замын түгжрэл, хөдөлгөөний хязгаарлалт, мэргэжилтний хомсдол бол бодит саад. TELEREHAB энэ асуудлыг технологиор шийдэж, мэргэжилтнийг гэрт тань, гарт тань авчирна.
Гэрийн сэргээн засах
Мэс заслын дараах, мэдрэлийн, гэмтлийн сэргээлт болон ахмад настны асаргааг гэрт тань. Hybrid ба цэвэр виртуал загвар.
Telerehab
Видео, чат зөвлөгөө, ухаалаг дасгалын сан, төхөөрөмж дээр ажилладаг AI хөдөлгөөн хянагч, явцын алсын хяналт (RTM).
Academy
Эмч, резидент, оюутан, мэргэжилтнүүдэд зориулсан хичээл, судалгаа, гарын авлага, вебинар, гэрчилгээ.
Бидний баримталдаг зарчим
Аюулгүй байдал
Мэргэжилтэн бүрийг баталгаажуулж, эрүүл мэндийн мэдээллийг нууцлалтай хамгаална.
Хүнлэг харилцаа
Өвчтөн болон ар гэрийнхэнд нь ойлгомжтой, дулаан, хүндэтгэлтэй үйлчилнэ.
Нотолгоонд суурилсан
Олон улсын нотолгоонд суурилсан аргачлал, хэмжигдэхүйц үр дүнд төвлөрнө.
Хүртээмж
Хот, хөдөөгөөс үл хамааран чанартай сэргээн засах эмчилгээг хүн бүрт.
Эмнэлэг, нийлүүлэгч байгууллагуудтай хамтран
Эмнэлгээс гарсан өвчтөнийг гэрийн сэргээн засах эмчилгээнд тасралтгүй шилжүүлэх суваг, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэгчидтэй хамтарсан худалдааг хөгжүүлж байна.
Хамтрагч болох уу?
Эмнэлэг, клиник, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэгч байгууллагууд бидэнтэй холбогдож хамтын ажиллагааны нөхцөлтэй танилцаарай.
ХолбогдохСэргэлтээ өнөөдрөөс эхлүүлээрэй
Хэдхэн минутад захиалаад, мэргэжилтнээ гэртээ хүлээж аваарай. Апп дээрээс дасгалаа AI-тай хийгээрэй.