Үндсэн агуулга руу шилжих
Бүртгэл устгах

TELEREHAB бүртгэлээ устгах

Та бүртгэл болон хувийн мэдээллээ хүссэн үедээ устгах эрхтэй. Доорх аргуудын аль нэгийг ашиглана уу.

Гар утасны аппаас

  1. TELEREHAB аппыг нээж нэвтэрнэ
  2. Профайл → Тохиргоо
  3. “Бүртгэл устгах” дээр дарна
  4. Нууц үгээ оруулж баталгаажуулна

Вэб сайтаас

  1. telerehab.mn-д нэвтэрнэ
  2. Миний булан → Профайл
  3. “Аюулгүй байдал” хэсгийн “Бүртгэл устгах”
  4. Нууц үгээ оруулж баталгаажуулна
Нэвтэрч устгах

И-мэйлээр

Апп руу нэвтэрч чадахгүй бол бүртгэлтэй утасны дугаараа бичиж info@telerehab.mn хаяг руу хүсэлт илгээнэ үү. Бид таны хүсэлтийг утсаар баталгаажуулж, ажлын 7 өдрийн дотор шийдвэрлэнэ.

Юу устах вэ?

Устгагдах / нэргүйжүүлэх мэдээлэл

  • Нэр, утасны дугаар, и-мэйл, профайл зураг
  • Хадгалсан хаягууд, ар гэрийн гишүүдийн профайл
  • Эрүүл мэндийн мэдээлэл, дасгалын түүх, өвдөлтийн бүртгэл
  • Чат мессеж, хавсралт, push мэдэгдлийн токен
  • Мэргэжилтний баримт бичиг, дансны мэдээлэл

Хуулийн дагуу хадгалагдах

  • Төлбөр, буцаалтын гүйлгээний баримт (нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу)
  • Нэргүйжүүлсэн захиалгын статистик

Эдгээр нь таныг шууд тодорхойлох боломжгүй хэлбэрээр хадгалагдана.

Анхаар

Идэвхтэй захиалга эсвэл мэргэжилтний хэтэвчинд шилжүүлээгүй үлдэгдэл байвал эхлээд дуусгах шаардлагатай. Бүртгэл устгасны дараа сэргээх боломжгүй.