Телерехаб хөтөлбөрийн дасгалын гүйцэтгэлд нөлөөлөх хүчин зүйлс: Улаанбаатар хотын судалгаа
Гэрийн телерехабад хамрагдсан 214 өвчтөний 12 долоо хоногийн гүйцэтгэл (adherence)-ийг сануулга, AI хянагчийн хэрэглээтэй харьцуулсан судалгаа.
Хураангуй
Зорилго: Апп дахь сануулга ба хөдөлгөөн хянагч дасгалын гүйцэтгэлд хэрхэн нөлөөлж буйг судлах.
Арга: Ретроспектив когорт судалгаа (n = 214).
Үр дүн: Өдөрт 2 сануулгатай бүлгийн 7 хоногийн дундаж гүйцэтгэл 78%, сануулгагүй бүлгийнх 54% байв. AI хянагч ашигласан өвчтөнүүдийн өвдөлт 12 долоо хоногт дунджаар 2.1 оноогоор буурсан.
Дүгнэлт: Сануулга ба бодит цагийн санал хүсэлт гүйцэтгэлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ.